ТӨСӨЛ


Туул Ротаракт клуб нь “Эрүүл хүүхдүүд бидний ирээдүй” төслийг энэ жилээс эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн гол зорилго бол агаарын бохирдлоос болж зовж шаналж байгаа хүүхдүүдэд тусалхад оршдог.

Туул Ротаракт клуб нь бусад ротаракт клубүүдтэйгээ хамтран Улаанбаатар хотоо хогноос нь салгах төсөлд идэвхитэй оролцсон. Бид Сэлбэ голын эрэг, хөвөө орчмын 300 метр газрыг цэвэрлэсэн.

Туул Ротаракт клуб нь АНУ-ын Glencoe эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээндээ 4 хайрцаг англи хэл дээрх номнуудыг англи хэл сурч байгаа болон хэлнийхээ мэдлэгийг сайжруулахыг хүсч буй залуучуудад зориулан авчирсан. 

Манай клуб нь хүүхдийн асрамжийн газар дээр очиж нэг өдөр болох зорилго тавьсан бөгөөд бид “Тэмүүлэл” хүүхдийн асрамжийн газрыг сонгосон. 

Агаарын бохирдлоос болж нярай болон жаахан хүүхдүүд олон төрлийн шинэ өвчнүүдээр өвчилж байна. Бид 2 настай Танан охины эмчилгээний зардлыг босгохын тулд хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан.



Read more...

All rights reserved. Tuul Rotaract Club

Back to TOP