“Тэмүүлэл” хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүдтэй хамт нэг өдөр
Tuesday, September 20, 2011
Манай клуб нь хүүхдийн асрамжийн газар дээр очиж нэг өдөр болох зорилго
тавьсан бөгөөд бид “Тэмүүлэл” хүүхдийн асрамжийн газрыг сонгосон. Бидний
хамгийн гол зорилго бол өнчин хүүхдүүдтэй нэг өдрийг аз жаргалтайгаар өнгөрөөх,
тэдний өдөр тутмын ажилд туслах, тэдний дуу хоолойг сонсч, үзэл бодлоо
солилцоход оршиж байсан. Бид тэнд хүүхдүүдийн цангинасан инээдтэй хамт тэдэнтэй
тоглож, оройн хоолоо бэлтгэхэд нь тусалж өдрийг баяр баясгалантайгаар
өнгөрөөсөн. Өдрийн төгсгөлд хүн бүр сэтгэл хангалуун, баяр баясалтай байсан
гэдэгт найдаж байна. Мөн бид тэдний амьдралд бага ч болтугай аз жаргалыг өгч
чадсан гэдэгтэй итгэлтэй байна.

0 comments:
Post a Comment