“Эрүүл хүүхдүүд бидний ирээдүй”

Tuesday, September 20, 2011


Агаарын бохирдлоос болж нярай болон жаахан хүүхдүүд олон төрлийн шинэ өвчнүүдээр өвчилж байна. Бид 2 настай Танан охины эмчилгээний зардлыг босгохын тулд хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ бяцхан охин маань саяхан Medulloblastoma with Hydrocephalus-ын шинжилгээ өгөхөөр  Солонгос улсыг зорьсон.

Read more...

“Тэмүүлэл” хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүдтэй хамт нэг өдөр


Манай клуб нь хүүхдийн асрамжийн газар дээр очиж нэг өдөр болох зорилго тавьсан бөгөөд бид “Тэмүүлэл” хүүхдийн асрамжийн газрыг сонгосон. Бидний хамгийн гол зорилго бол өнчин хүүхдүүдтэй нэг өдрийг аз жаргалтайгаар өнгөрөөх, тэдний өдөр тутмын ажилд туслах, тэдний дуу хоолойг сонсч, үзэл бодлоо солилцоход оршиж байсан. Бид тэнд хүүхдүүдийн цангинасан инээдтэй хамт тэдэнтэй тоглож, оройн хоолоо бэлтгэхэд нь тусалж өдрийг баяр баясгалантайгаар өнгөрөөсөн. Өдрийн төгсгөлд хүн бүр сэтгэл хангалуун, баяр баясалтай байсан гэдэгт найдаж байна. Мөн бид тэдний амьдралд бага ч болтугай аз жаргалыг өгч чадсан гэдэгтэй итгэлтэй байна. 

Read more...

Ном төсөл


Туул Ротаракт клуб нь АНУ-ын Glencoe эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээндээ 4 хайрцаг англи хэл дээрх номнуудыг англи хэл сурч байгаа болон хэлнийхээ мэдлэгийг сайжруулахыг хүсч буй залуучуудад зориулан авчирсан. Бид чанартай үйл ажиллагаа явуулдаг гадаад хэлний сургалтын төвүүд, сургуулиуд болох Сантис, Монгол-Туркын ахлах сургууль, Глобал Лидер төвүүдтэй хамтран ажиллаж эдгээр номнуудаа тараасан. 

Read more...

Цэвэр агаар, цэвэрхэн хот бидний зорилгын нэг


Туул Ротаракт клуб нь бусад ротаракт клубүүдтэйгээ хамтран Улаанбаатар хотоо хогноос нь салгах төсөлд идэвхитэй оролцсон. Бид Сэлбэ голын эрэг, хөвөө орчмын 300 метр газрыг цэвэрлэсэн.


Хүн бүр байгаль эхээ хогноос нь салгах энэ үйлст оролцож байгаадаа баяртай байсан.

Read more...

Эрүүл хүүхдүүд бидний ирээдүй


Туул Ротаракт клуб нь “Эрүүл хүүхдүүд бидний ирээдүй” төслийг энэ жилээс эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн гол зорилго бол агаарын бохирдлоос болж зовж шаналж байгаа хүүхдүүдэд туслахад оршдог.


Клубынхны хөрөнгө босгох үйл ажиллагааны дүнд Солонгосын Эрүүл мэндийн Холбоотой хамтран hemangioma өвчнөөр оношлогдсон 11 сартай С.Маргадмаа охин одоо Солонгос улсад амжилттай эмчлүүлж байна.

Read more...

Протокол

Ротари болоод Ротарактад хэрэглэгддэг толгой эрэгмээр товчилсон үгсийн дэлгэрэнгүй:

Зурган дээр дарж томруулан харна уу.

Read more...

All rights reserved. Tuul Rotaract Club

Back to TOP